2017 оны 05 сарын 27-ны өдрийн сайн цагаар сумын тахилгат "Бэлхийн улаан өндөр" овоогоо тахилаа. Овоо тахилгын наадмыг сумын Алдарт уяач, мянгат малчин Г.Баттөмөр, мянгат малчин Ч.Багатогтох, сумын Алдарт уяач Ч.Баттогтох, малчин Д.Дэлгэрсайхан, Д.Нямдаваа, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алдарт уяач О.Алтансүх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Л.Отгонбаатар нар ивээн тэтгэж, их насны хурдан морьдын уралдаан, насны ангилаар хүүхдийн бөхийн барилдааныг зохион байгуулж, ирсэн хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.
Овоо тахилгын наадамд хүрэлцэн ирсэн иргэд, малчдад сумын Соёлын төвийн дэргэдэх "Шивээн ганхаа" бүжгийн хамтлагийн бүжигчид мэндчилгээ дэвшүүлж, уул усаа баясгалаа.