Шивээговь сумын ерөнхий боловсролын 3-р ахлах сургуулийн 2016-2017 оны төгсөгчдийн 27 дахь удаагийн “Мөнгөн хонхны” баяр өнөөдөр /2017.05.12/ ёслол төгөлдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат, Засаг дарга В.Бат-Эрдэнэ, сургуулийн удирдлагууд эрдэмтэн багш, албан хаагч, эцэг эхчүүд оролцов.
Төрөлх сургуулийн түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлэн манлайлж, сургууль хамт олныхоо нэрийг дуурсгаж ирсэн төгсөгчдөдөө эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид нь бахархаж явдгаа илэрхийлж “Мөнгөн хонхны баяр”-ын мэндийг дахин хүргэж удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байлаа.