Сумын наадам зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын баяр наадам

2017.08.01.                                                                                                                Сэвхүүл

            Сумын ИТХТ-ийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 6 дугаар тогтоолын дагуу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, сумын баяр наадам”  морь, бөх, сур, шагайн төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурдан морины уралдаан

Их насны морьдын уралдаанд нийт 27 шандаст хүлэг уралдсанаас түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Ц.Энхжаргалын сартай хүрэн морь, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уяач Т.Баттөмөрийн бор морь, айргийн гуравт Дорноговь аймгийн Айраг сумын уяач Г.Ганзоригтын зээрд морь, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын уяач Э.Амарсанаагийн хээр морь, айргийн тавт Дундговь аймгийн Гурвансайхан сумын уяач Л.Наранбатын зээрд морь тус тус хурдаллаа.

Соёолон насны морьдын уралдаанд нийт 30 шандаст хүлэг уралдсанаас түрүү магнайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Э.Чулуунзүрхийн алаг соёолон, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Л.Отгонбаатарын шарга халзан соёолон, айргийн гуравт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Э.Батбаатарын хүрэн соёолон, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уяач Ё.Батцэнгэлийн шарга соёолон, айргийн тавт Дундговь аймгийн Баянжаргалан сумын уяач О.Бат-Аваргийн өсгий цагаан зээрд соёолон тус тус хурдаллаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 35 шандаст хүлэг хурдалснаас түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Б.Бадамдоржын цоохор шүдлэн,  аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач А.Төгөлдөрийн хээр шүдлэн, айргийн гуравт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Э.Отгондаваагийн бор шүдлэн, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Д.Дэмчигнямын хар ногоон шүдлэн, айргийн тавт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач Д.Хүлэгбаатарын хул шүдлэн тус тус хурдалж түрүү магнай торгон жолоо өргөлөө.

undefined  undefined  undefined

Хүчит бөхийн барилдаан

Хүчит бөхийн барилдаанд Улсын начин-1, аймгийн арслан-4,  аймгийн заан-3, аймгийн харцага-2, аймгийн начин-2, сумын заан-7 нийт 64 хүчтэн цодоглосноос шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Мөнхбаатар, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх Ц.Батжаргал нар шөвгөрч, залуу бөх Б.Мягмаржав үзүүрлэж сумын начин цолны болзол, С.Мөнх-Эрдэнэ түрүүлж сумын заан цолны болзолыг тус тус хангалаа.

Хүүхдийн бөхийн барилдаан 10-13, 14- 16 насны ангилалаар зохион байгуулагдаж нийт 39 хүүхэд барилдаж үзүүр, түрүү бөхөө шалгарууллаа.

Сурын харваа

Сурын харваанд Монгол улсын даян мэргэн-1, үндэсний сурын спортын мастер-13, дэд мастер-8, аймаг, сумын мэргэн-15 нийт 60 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо.

Эрэгтэй сурын харвааны тэргүүн байранд Дорноговь аймгийн “Аймгийн мэргэн” А.Энхтайван, дэд байранд Дорноговь аймгийн “Аймгийн мэргэн” Л.Лхагва-Очир, гутгаар байранд Улаанбаатар хотын “Бурханхалдун групп”-ын харваач спортын дэд мастер Ц.Эрдэнэбулган тус тус шалгарлаа.

Эмэгтэй сурын харвааны тэргүүн байранд Дорноговь аймгийн спортын мастер, “Аймгийн мэргэн” Сайханчимэг, дэд байранд Дорноговь аймгийн спортын дэд мастер Мөнгөнчимэг, гутгаар байранд  Дорноговь аймгийн спортын мастер, “Аймгийн мэргэн” Дуламсүрэн нар тус тус шалгарлаа.

Шагайн харваа

            Шагайн харвааны төрөлд Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгуудын 13 багийн 104 шагай харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо.

            Тэргүүн байранд Дорноговь аймгийн Сансар ахлагчтай баг, дэд байранд Дорноговь аймгийн Хатанбаатар ахлагчтай баг, гутгаар байранд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнхбат ахлагчтай баг тус тус шалгарлаа.

undefined  undefined

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4