Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалт

Элсүүлэх мэргэшлийн чиглэл, суралцах хэлбэр:

  • Төрийн захиргааны менежмент /улирал/ тэтгэлэгт болон төлбөртэй
  • Бизнесийн удирдлага /улирал/ төлбөртэй

 

Тэтгэлэгт сургалтанд хамрагдах иргэнд тавигдах шаардлага:

  • Аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жилд ажиллаж байгаа, 2015.10.01-нээс өмнө тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч байна.

 

Суралцах хэлбэр, хугацаа:

  • Улирлын сургалт – 1 жил

 

Сургалтын төлбөр:

  • Мэргэшүүлэх дипломын сургалтын “Улирал”-ын хэлбэр:
    • 2’499’000 төгрөг.

 

Элсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх эх хувь, хуулбарын хамт
  2. Бакалаврын диплом эх хувь, хуулбарын хамт
  3. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах төрийн албан хаагч нь тухайн албан тугаалд ажиллаж байгааг нотлох баримт бичиг, төрийн албан хаагчийн тангаргийн бичиг, албан тушаалд томилсон шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр
  4. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  5. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа:

  • 2017 оны 10 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 305 а тоот өрөөнд бүртгэнэ.

 

Элсэлтийн шалгалт:

2017.10.14-ний Бямба гарагт 09:00 цагт болно.

  • Элсэгчид Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд элсэлтийн шалгалт өгнө.

 

Холбоо барих утас: 93075005, 88555522

Веб хаяг:  www.naog.gov.mn

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4