Аймгийн Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөр, сумын “Амад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ахмадаа хүндэлье” аяныг 2017.09.12-2017.10.01 хугацаанд зохион байгууллаа. Тус аяны хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- 3-р сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хариу нэхээгүй тус” ажлыг зохион байгуулж, нийт 9 анги, бүлэг тайлан ирүүлснээс Шилдэг 3 ангийг шалгарууллаа.
- Сумын төсвийн 4 байгууллага ахмадуудаа урьж, “Ахмадын сургааль алт” ярилцлагыг хийж, суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 36 байгууллага, аж ахуйн нэгж харьяалсан 201 ахмададаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
- Сумын Соёлын төвтэй хамтран ахмадуудын дунд “Бид угийн бичгээ өвлүүлэн үлдээгчид” хөдөлгөөн өрнүүлж, 25 ахмадад сургалт зохион байгуулж, идэвх зүтгэлтэй оролцсон ахмадуудыг шагнаж урамшууллаа.
- Аяны хүрээнд сумын ЗДТГ-ын зүгээс сайн үйлс бүтээх ажлыг зохион байгуулж, ахмад настан Л.Долгорсүрэнгийн гэрт очиж, ажилд нь тусалж, баярлууллаа.
- Сумын Ахмадын хороотой хамтран 2017 оны 10 сарын 01-ний өдөр суманд ажиллаж, амьдарч байгаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын ЗДТГ, Ахмадын хороо, Соёлын төвтэй хамтран Нэгүн паб-д зохион байгуулж, нийт 97 иргэнийг хамруулсан арга хэмжээ боллоо. Арга хэмжээний үеэр азтан шалгаруулж, 3 хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан. Мөн баярын арга хэмжээний үеэр: Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр: Сумын Ахмадын хорооны дарга Б.Оюунбат, ахмад настан Г.Сандагдорж, Д.Хүдэр, Монголын “Манлай ээж” холбооны “Дархан бэр” тэмдгээр Б.Оюунбат, сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Ахмад настан Ц.Бира, Л.Баттулга, Г.Адъяасүрэн нарыг АЛДАРШУУЛАН тус тус шагналаа.