Сумын зорилтот бүлгийн гэр бүлүүдийн дунд жендерийн тухай ойлголтыг өгөх, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах, орон нутгаа сурталчлах ажилд тэдний санал санаачилга, бүтээлч ажлыг өрнүүлэх зорилгоор “Байгаль-бидний гэр” аялалыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Аялалын маршрутын дагуу Говьсүмбэр аймгийн түүхийн дурсгалт газруудаар аялж, Шивээговь сумын аялал жуулчлалын цэг болох Хаялга нуурын эрэг дээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Аялалын удирдамжийн дагуу Хаялга нуурын эрэгт танилцуулах самбар, хогийн цэгийг хийж байрлуулан Хаялга нуурын эргийн цэвэрлэгээг хийж, 4 шуудай хог цэвэрлэлээ. Мөн аялагчдад МУ-ын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, сумын Хамтарсан багийн танилцуулга, МУ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулгыг тус тус хийж, гарын авлага, зөвлөмж бэлтгэж гардууллаа.
- Аялагч гэр бүлүүдийн дунд хосоор хийж гүйцэтгэх хөгжөөнт тоглоом /шаар хагалах, лонх дамжуулах, хөгжөөнт буухиа/ зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан. Үүнд: Шаар хагалах тэмцээнд: 1-р байрыг Б.Батбаатарын гэр бүл, 2-р байрыг А.Түвшинбаярын гэр бүл, Лонх дамжуулах тэмцээнд 1-р байрыг н.Билэгдэмбэрэлийн гэр бүл, 2-р байрыг Ч.Ганболдын гэр бүл, Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байрыг Н.Эрдэнэдаваагийн гэр бүл, 2-р байрыг З.Пүрэвтогтохын гэр бүл тус тус шалгарч, дурсгалын зүйлсээр шагнагдсан.