Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 3 төрлөөр тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ шаардлагад үндэслэн цэвэр агаарт Хаялга нуурын эрэг дээр 2017 оны 09 сарын 26-ны өдөр зохион байгуулсан.
Олс таталтаар: 1-р байрыг Б.Бат-Өлзий ахлагчтай баг, 2-р байрыг Л.Отгонпүрэв ахлагчтай баг, Сумо барилдах /Эмэгтэй/-д: 1-р байрыг Ц.Буян-Өлзий, 2-р байрыг Б.Мөнхцэцэг, 64 буудалт даам /Эрэгтэй/-д: 1-р байрыг Б.Бат-Өлзий, 2-р байрыг Б.Галсанжамц нар тус тус эзэлж, мөнгөн шагналаар шагнагдсан.