Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд суманд үйл ажиллагаа явуулдаг дугуйлан секц хичээллүүлдэг байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, 2017 оны 09 сарын 13-ны өдөр өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 3-р сургууль, “Хаялга” спорт клуб, Соёлын төвийн дэргэдэх "Шивээн ганхаа” хамтлаг оролцож, дугуйлан секцийн танилцуулгыг иргэдэд танилцуулж, хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуусыг бүртгэсэн.