“ЭМИЙН САН”-ГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН МЭДЭЭ

         /ГСА-ШГ-ТСШ-01/2017/ ДУГААРТАЙ

         Сумын Засаг даргын 2017 оны А/51 тоот захирамжаар зарлагдсан 1 дүгээр баг, 14 дүгээр байрны хойд талд “Эмийн сан”-гийн барилга барих зориулалтаар 0.12 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг Сумын Засаг даргын 2017 оны А/84 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд хуралдан дараах шийдвэрийг гаргасан.

Төсөл сонгон шалгаруулалтанд нийт 2 Аж ахуйн нэгж бичиг баримт ирүүлсэнээс

  • Говийн сондор ХХК нийт - 392 оноо,
  • Оргил дэнж ХХК нийт- 407 оноог төсөл шалгаруулах ажын хэсгийн гишүүдээс тус тус авсан байна.

            Иймд Оргил дэнж ХХК-тай Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтооллын 2 дугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 10 дахь заалтын дагуу Сумын Засаг даргын 2017 оны А/97 тоот захирамжаар Оргил дэнж ХХК-д “Эмийн сан”-гийн зориулалтаар 0,12 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4