Төрийн албан хаагчид тангарагаа өргөлөө

Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчдаар бүрдүүлэх зорилгоор аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол 2017 оны 11 сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа.

                                              undefined


Арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Одонтуяа, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаанд цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан нийт 13 албан хаагч тангараг өргөснөөс манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Дашийн Отгонжаргал, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Занабаатарын Баасандалай нар тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

                            undefined undefined

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4