Боксын өсвөрийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Оросын холбооны улсад зохион байгуулагдсан Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Тамир Галановын нэрэмжит боксын олон улсын тэмцээний 40 кг-ын жинд "Шивээ-Овоо" ХК-ийн "ХАЯЛГА" спорт клубын тамирчин Шинэжилийн Тэмүүгэн амжилттай оролцож 3 ялалт байгуулан алтан медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөц, хоёрдугаар тойрогт Буриадын тамирчныг, хагас шигшээ тулаанд ОХУ-ын тамирчинг, шигшээ тулаанд Казакстан улсын тамирчинг ялж аваргын алтан медаль хүртсэн байна.
Шинэжилийн Тэмүүгэн нь энэ онд зүүн бүсийн аварга болж, Дорноговь цом олон улсын тэмцээнээс хүрэл, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Тус тэмцээнд ОХУ-ын муж улсууд, Казакстан, Беларусь, Монгол улсын тамирчид оролцон өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.


 undefined undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4