Суманд Онцгой комисс ажиллаж байна 2018.01.10

Малын гоц халдварт “Шүлхий” өвчний голомтонд нэмэгдэж өвчилсөн тохиолдол байхгүй. Малын 2 дахь вакцинжуулалт хийгдэж, голомтонд байгаа 444 мал, сэжигтэй бүсийн 2305 малыг вакцинжуулаад байна.

Өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гарч, сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь хүргэж, ариутгал, халдваргүйтгэл, вакцинжуулалт зэргийг хийж байна. Суманд гарсан гоц халдварт шүлхий өвчнийг зогсоох ажилд иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжүүд фонд үүсгэн тусламж үзүүлж байна. Үүнд: 3-р сургууль 175,000 төгрөг, 3-р цэцэрлэг 98,000 төгрөг, Засаг даргын Тамгын газар 73,000 төгрөг, Эрүүл мэндийн төв 73,000 төгрөг, Соёлын төв 14,000 төгрөг, "Шивээ сервис" 140,000 төгрөг, “Бүжинхэн бүл” цэцэрлэг 17,500 төгрөг, “Шивээ мөнгөн ундарга” ХХК 50,000 төгрөг, “Хөгжил ЗБН” 25кг гурил зэрэг хандив, тусламж үзүүлсэн байна.  

Сумын Онцгой комиссын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн хурлаар хорио цээрийн дэглэмийг улам чангатгаж, иргэдийн хөл хөдөлгөөнд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг 1, 2 дугаар постын ажилтнуудад үүрэг болголоо. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мухрын бууц хэмээх газарт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын зүүн хойд хэсгээр нутагладаг 17 малчинд Засаг даргын 2018 оны А/143 тоот захирамжийн хуулбар, захирамжийн дагуу сумын Онцгой комиссоос гаргасан Албан мэдэгдэл, холбогдох хуулийн заалтуудыг хүргүүлж ажиллалаа.

 

 

 

Сумын Онцгой комисс

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4