Суманд Онцгой комисс ажиллаж байна 2018.01.04

2018 оны 01 сарын 04-ний өдөр малын гоц халдварт "Шүлхий" өвчний шинж тэмдэг илэрсэн голомтын бүс орчмын гарц замыг хааж, тэмдэг тэмдэглэгээ хийж, байршууллаа. Үүнд:

  1. Өндөршил-Баянжаргалан урд талын зам
  2. Өндөршил-Баянжаргалан хойд талын зам
  3. Даланжаргалан-Халзангийн зам урд хэсэгт
  4. Баянжаргалан-Говьсүмбэр чиглэлийн жоншны зам
  5. Говьсүмбэрээс Шивээговь, Дорноговь чиглэлийн хойд шороон замыг хаасан тэмдэг тэмдэглэгээ хийсэн.

 

Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд голомтын бүсэд буюу Хар толгой хэмээх газарт нутагладаг айлын хашаа хороонд нийт 15м2 талбай, устгалын цэгт 20 м2 талбай, худгийн орчимд 9м2 талбай бүхий газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ. Мөн Хар аманд байрлах хяналтын Нэгдүгээр пост 7 тээврийн хэрэгсэл, Төмөртийн аманд байрлах хоёрдугаар пост 4 тээврийн хэрэгсэлд тус тус ариутгал хийсэн байна.

Сумын Онцгой комисс

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4