Хүүхдййн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын "Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих" дэд хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Авьяаслаг хүүхдүүд" урлагийн тоглолтыг 2018 оны 06 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Тус тоглолтонд сум орон нутгийнхаа нэрийг аймаг, улс, олон улсын хэмжээнд гаргасан авьяаслаг 70 гаруй хүүхдүүд оролцож, үеийн найзууддаа бэлэг барилаа.
Тус арга хэмжээний үеэр сумын 11 ээж Алдарт эхийн 2-р одон, 1 ээж 1-р одонгоор тус тус шагнагдаж, 15 хүүхэд азтан болж бэлгээ гардан авлаа.
Мөн иргэдийн санаачилгаар 1-р багийн иргэн Ц.Оюунбилэг, Даваадулам нар хөгжлийн бэрхшээлтэй 9, хагас өнчин 4 хүүхдэд, 2-р багийн иргэн Т.Оюунцэцэг 25 хүүхдэд баярын бэлэг тус тус гардууллаа.

undefined undefined

undefined undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4