Сумын ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл насжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цаг агаарын шалтгаанаар хойшлогдон 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан.
Аялагчид сумын төв талбайгаас наадмын талбай хүртэл алхаж, 5 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг бүрдүүлэн хөгжөөнт тоглоомоор авхаалж самбаагаа сорилоо. Багийн зохион байгуулалт, авхаалж самбаагаараа тэргүүлсэн Л.Адъяадорж, С.Баттөмөр, Д.Болд нарын баг шагналт байруудад орж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
Аялалын үеэр сумын Эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Х.Сувданцэцэг аялагчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, амьдралын зөв хэвшлийн талаар гарын авлага тараасан. Мөн ЗДТГ-ын Нутгийн захиргаа, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Болормаа “Зөрчлийн тухай” хуулиар мэдээлэл хиййснийг аялагчид ихэд талархаж хүлээж авсан.