Гэр бүлийн аз жаргал өдөрлөг зохион байгуулагдлаа.

        Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2018 оны 05-р сарын 09-ний өдөр Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл судлаач, магистер, доктор Б.Шүхэрцэцэг сумын 95 иргэнд “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг тавьж, зорилтот бүлгийн 2 өрхөд зөвлөгөө өгч ажилласан. Энэ өдөр сумын шилдэг 5 гэр бүлийг шалгаруулж “Өргөмжлөл” дурсгалын зүйлээр  шагнаж урамшуулсан. Үүнд

  1. Авъяаслаг гэр бүлээр Боохуузын Хүдэр
  2. Спротлог гэр бүлээр Оюундамбын Төгөлдөр
  3. Үлгэр жишээч гэр бүлээр Санжийн Чангаа
  4. Бүтээлч гэр бүлээр Цэндийн Нэргүй
  5. Оюунлаг гэр бүлээр Шагдаржавын Жанчив

        Авьяаслаг гэр бүл шалгаруулах “Хослон дуулья” дууны тэмцээнийг зохион байгуулж 1-р байранд Л.Цэрэн-Очир гэр бүл, 2-р байранд Ч.Сугармаагийн гэр бүл орж “Өргөмжлөл” дурсгалын зүйлээр шагнасан.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4