Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийг угтаж сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон хичээлийн хэрэгсэл, тоглоомыг бэлтгэн олгох ажлыг 2018 оны 08 сарын 28-ны өдрийн 16:00 цагт ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Үүнд: Ерөнхий боловсрлын сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, байнгын асаргааны 5 хүүхдэд тэдний онцлогт тохирсон тоглоом, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэж, гардууллаа.