Иргэдийн спортын наадмыг зохион байгууллаа

Сум орон нутагт спортын хөгжлийг эрчимжүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, хүүхэд залуучуудад соёл урлаг, спортын арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор сумын иргэдийн дунд Спортын наадмыг 2018 оны 09 сарын 29-ны спортын 5 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

            Спортын бага наадамд албан байгууллага, иргэдийн нийт 26 багийн 161 тамирчин оролцсон ба тэмцээний төрөл тус бүрд нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж байр эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал олгож, таван төрлийн нийлбэр дүнг их онооны системээр дүгнэн эхний 3 байрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнасан. 

Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг оролцсоноос:

  • 1-р байр: ШОХК-ийн эрэгтэй баг, ШОХК-ийн эмэгтэй баг
  • 2-р байр: ЗДТГ-ын эрэгтэй баг, 3-р цэцэрлэгийн эмэгтэй баг
  • 3-р байр: 3-р цэцэрлэгийн эрэгтэй баг, 3-р сургуулийн эмэгтэй баг

Гар бөмбөгийн тэмцээнд нийт 8 баг оролцсоноос:

  • 1-р байр: ШОХК-ийн эрэгтэй баг, ШОХК-ийн эмэгтэй баг
  • 2-р байр: ЗДТГ-ын эрэгтэй баг, 3-р сургуулийн эмэгтэй баг
  • 3-р байр: 3-р цэцэрлэгийн эрэгтэй баг, ЗДТГ, ЭМТ-ийн эмэгтэй баг

Хөл бөмбөгийн төрөлд нийт 3 баг оролцсоноос:

  • 1-р байр: ШОХК-ийн баг
  • 2-р байр: ЗДТГ, ЭМТ-ийн баг
  • 3-р байр: 3-р цэцэрлэгийн баг  

Өртөөт буухиа төрөлд нийт 4 баг оролцсоноос:

  • 1-р байр: 3-р цэцэрлэгийн баг
  • 2-р байр: 3-р сургуулийн баг
  • 3-р байр: ЗДТГ, ЭМТ-ийн баг

Олс таталтын тэмцээнд нийт 4 баг оролцсоноос:

  • 1-р байр: ШОХК-ийн баг
  • 2-р байр: 3-р цэцэрлэгийн баг
  • 3-р байр: ЗДТГ, ЭМТ-ийн баг тамирчид тус тус байр эзэлж, тэмцээний 5 төрлийн дүнг бага онооны системээр дүгнэн “Шилдэг”-ээр ШОХК-ийн баг тамирчид шалгарч, дэд байранд 3-р цэцэрлэгийн баг тамирчид, гутгаар байранд ЗДТГ-ын баг тамирчид эхний байрыг эзэллээ.  Спортын наадмын зохион байгуулалтын ажилд иргэний хөндлөнгийн хяналтаар 1-р багийн иргэн А.Эрдэнэчулуун ажиллаж, батлагдсан төсвийн дагуу бэлэн мөнгөний шагнал дугтуйлах,  өргөмжлөл захиалах болон зохион байгуулалтын бусад арга хэмжээнд оролцож, хяналт тавьж, дүгнэлээ.
  • undefined undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4