Ахмадаа хүндэлье аян зохион байгуулагдлаа

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд харьяалах ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор тус аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Сумын харъяат 240 ахмад настанг суманд үйл ажиллагаа явуулдаг 37 байгууллагад харьяалуулах ажлыг зохион байгуулж, 37 байгууллагад 198 ахмад настанг харьяалуулж, байгууллагад харьяалалгүй үлдсэн 39 ахмад настны нэрсийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажилласан.
  2. Суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 37 байгууллага, аж ахуйн нэгж, иргэд харьяалсан 198 ахмададаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
  3. Аяны хүрээнд "Ахмадын спорт-2018" тэмцээнийг 2018 оны 09 сарын 21-ний өдөр спортын 4 төрлөөр зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан.
  4. Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Шивээ-Овоо” ХК, “Страто” ХХК-тай хамтран 2018 оны 09-р сарын 30-ний өдөр Шивээговь сумын ахмадын баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат, Засаг дарга В.Бат-Эрдэнэ, “Шивээ-Овоо” ХК-ийн захирал н.Энхтүвшин, “Страто” ХХК-ны захирал Б.Баттүшиг нар оролцож, сумын нийт ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан өгсөн. Ахмадын баярын арга хэмжээнд 175 ахмад настан хамрагдаж, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, 3 ялагчийг шалгаруулсан.  Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр Сумын Ахмадын хорооны дарга С.Баттөмөр, ахмад настан Ж.Энхцэцэг, ахмад настан Ц.Өлзийбуян нар, Сумын Засаг даргын “Хүндэт Өргөмжлөл”-өөр ахмад настан Ц.Дэжид, Б.Энхбаяр, Л.Балданмагсар нарыг тус тус шагналаа.
  5. undefined undefined

  6.  

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4