Шивээговь сумын иргэдийн төлөөлөл жагсаал хийлээ.

Шивээговь сумын ард иргэдийн төлөөлөл болох 50 орчим хүн Шивээговь сумын Засаг даргаа батламжлуулахаар аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө жагсаал хийлээ. Жагсаалын явцад Аймгийн засаг дарга Г.Батсуурь жагсаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батсуурь Шивээговь суманд 2018 оны 11 сарын 23-ний өдөр өөрийн биеэр очиж ард иргэдтэй уулзаж Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Захирамжийг уншиж танилцуулан дараагийн Засаг дарга томилогдох хүртэл Засаг даргын орлогч Ж.Цэвээндуламыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. 

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4