2023 оны 05 сарын 15-ны өдөр Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, жендерийн сургагч багш, Лектор Т.Болдбаатар удирдан, Шивээговь сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Монгол эр хүний бахархал, нэр хүнд", "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт лекцийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 6 байгууллагын 33 албан хаагч болон иргэд хамрагдлаа.

