Сумын "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих" дэд хөтөлбөрийн хүрээнд 300000 төгрөгийн төсөвтэйгээр Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 100 ширхэг суулгацыг худалдан авч, сумын Ахмад настан Н.Гангаа, Ж.Цогбадрах, Б.Дуламжав нарт тус бүр 10ш мод, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй Г.Жанлав, П.Цэнд-Аюуш нарт тус бүр 20ш мод, Т.Лхагвасүрэнд 10ш мод, 3-р сургууль, Эрүүл мэндийн төвд тус бүр 10ш жимсний модны суулгацыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр олголоо.

