Угийн бичгийн сургалт зохион байгуулагдлаа

Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Соёлын тухай хуульд заасан “иргэн бүр удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх үүрэгтэй” гэсэн үүргийн биелэлтийг хангуулах, энэхүү үүргийг биелүүлэхэд төрийн албан хаагчдыг манлайлан оролцуулж,  бусдад нөлөөлөх нөлөөллийг бий болгох зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Боржигин өв музейтэй хамтран “Угийн бичиг хөтлөлт” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сургалтын хамрагдалт:

Байгууллагын нэр

Хамрагдвал зохих

Хамрагдсан албан хаагчдын тоо

Хамрагдалтын хувь

1

ЗДТГ

24

14

58.3%

2

Эрүүл мэндийн төв

20

17

85%

3

Ерөнхий боловсролын сургууль

54

35

64.8%

4

3-р цэцэрлэг

29

28

96.5%

5

“Илчлэг шивээ” ОНӨҮГ

13

5

38.4%

6

Цагдаагийн хэсэг

5

3

60%

7

Соёлын төв

4

3

75%

Сургалтын үеэр сумын Засаг даргын А/148 захирамжаар батлагдсан өрхийн угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх ажлын талаар танилцуулж, байгууллагуудад уралдаан зарлаад байна.

undefined

undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4