Сургуулийн ширээ сандал худалдан авах ажлын нийлүүлэгчтэй гэрээ байгууллаа

Сумын 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Сургуулийн ширээ сандал худалдан авах ажил"-ын шууд худалдан авалтыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2019 оны А/64 дүгээр захирамжаар байгууллаа.

Уг ажлын хэсгийн шийдвэрээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагад ажлын урилгыг 2019 оны 05 сарын 24-ний өдөр хүргүүлж, "Мөнх авзага хайрхан" ХХК, "Жанжин чойрын бөх бат хийц" ХХК үнийн санал ирүүлснээс "Мөнх авзага хайрхан" ХХК-ийг шалгаруулж, 2019 оны 06 сарын 04-ний  өдөр нийт 87 ширээ сандал худалдан авах 9,8 сая төгрөгийн гэрээ байгууллаа.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4