Сумын 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Үүрдэг хогийн сав худалдан авах ажил"-ын шууд худалдан авалтыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2019 оны А/40 дүгээр захирамжаар байгууллаа.
Уг ажлын хэсгийн шийдвэрээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагад ажлын урилгыг 2019 оны 04 сарын 22-ны өдөр хүргүүлж, 2019 оны 05 сарын 15-ны өдөр 2 ширхэг үүрдэг хогийн сав худалдан авах 5 сая төгрөгийн гэрээ байгууллаа.