Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг хийлээ

           Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн урсгал засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар байгуулж, 2019.07.01-ний өдөр цахим тендерийг зарлаж, 1 тендер ирүүлснийг 2019.07.09-ний өдөр нээж, үнэлэн  "Сүмбэр старлет" ХХК-ийг шалгаруулсан.  

          "Сүмбэр старлет" ХХК-тай 2019.07.25-ны өдөр 14 986 895 төгрөгийн гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж, сумын Засаг даргын 2019.08.26-ны өдрийн А/130 дугаар захирамжаар томилогдсон комисс 2019.09.12-ны өдөр ажлыг хүлээж авсан.

            Гэрээний дагуу төв зам дагуух 18 гэрэлтүүлэг, зүүн гэр хорооллын 9 шонгийн 18 гэрэлтүүлэг, сумын төвийн 4 гэрэлт цамхаг, 6, 7, 8 дугаар байрны нарны зайн 4 гэрэлтүүлэгүүдэд болон наадмын талбайд 6ш лед гэрэл тус тус суурилуулж, төв талбайн цамхаг болон 38 гэрэлтүүлгийн шонд чимэглэл байрлуулан зүүн гэр байрны цахилгааны тэжээлийн 60м кабелийг сольж засварласан.

undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4