Суманд цэвэрлэх байгууламж барих зураг төсвийн ажил хийгдэж байна

Суманд цэвэрлэх байгууламж байгуулах зураг төсөв боловсруулах ажлын үнэлгээний хороог Засаг даргын 2019.05.21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар байгуулж, 2019.06.07-ны өдөр tender.gov.mn-д зарыг байршуулж, хураангуй жагсаалтад 3 байгууллагыг бүртгэсэн. Үнэлгээний хороог 2019 оны 06 сарын 25-ны өдөр хуралдуулж, зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтанд орсон 3 байгууллагад хүргүүлсэн. Зөвлөхийн тендерийг 2019.06.26-ны өдөр зарлаж, 1 компанийн техникийн, санхүүгийн саналыг үнэлэн гэрээ байгуулах мэдэгдлийг "Гидродизайн инноваци" ХХК-д хүргүүлж, 2019.08.27-ны өдөр гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч компанийн хүсэлтийн дагуу гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан. Ажлын явц 70%-тай байна.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4