Суманд хатуу хучилттай засмал зам тавих зураг төсөв боловсруулах ажлын Үнэлгээний хороог Засаг даргын 2019.05.21-ний А/67 дугаар захирамжаар байгуулж, зөвлөх үйлчилгээний цахим тендерийг 2019 оны 06, 08 дугаар саруудад зарлаж амжилтгүй болсон.
Тендерийн зарлалыг 2019.09.10-ны өдөр дахин зарлаж, хураангуй жагсаалтад орсон 3 байгууллагад зөвлөх үйлчилгээний тендерийн урилгыг хүргүүлсэн. Тендерийг 2019 оны 10 сарын 28-ны өдөр нээж үнэлэн "Ихэр мөнх" ХХК-г сонгон шалгаруулж, 2019.11.25-ны өдөр гэрээ байгуулсан. Ажлын явц 30%-тай явагдаж байна.