БИЕИЙН ДАВТАГДАШГҮЙ ӨГӨГДӨЛ ХУРУУНЫ ХЭЭГ АШИГЛАН ГАЗРЫН КАДАСТРЫН БҮРТГЭЛИЙГ ХИЙЖ БАЙНА.

          Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/124 тоот тушаалаар “Газрын кадастрын мэдээллийн сангийн Веб систем”-ийг улсын хэмжээнд 2020 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэн ажиллаж байна. Уг программ хангамжийн тусламжтайгаар нь иргэнийхурууны хээг уншуулан Улсын бүртгэлд бүртгэлтэй хувь хүний мэдээллийг Газрын кадастрын бүргэлтэй шууд холбох ажлыг хийн ажиллаж байна. Ингэснээр иргэний мэдээллийг программд шивж оруулах цаг хугацааг хэмнэх, иргэний бүртгэлд үг үсгийн алдаа, зөрүү үүсэхгүй байх зэрэг олон давуу талтай. Мөн тус программ хангамжид аймаг, сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, газрын даамал нь интернетийн доголдолгүй, тасралтгүй газраас хаанаас ч нэвтэрч иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4