2020 оны Сум хөгжүүлэх сангийн зээл олгох төсөл хүлээн авна.

            Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Сум хөгжүүлэх сангаас 2020 онд зээл олгоход баримтлах тэргүүлэх чиглэлийг баталлаа. Үүнд:

1. Худалдаа, үйлдвэр үйлчилгээ:

  • Үйлчилгээний соёл, стандартын шаардлага хангасан барилгын материалын худалдаа үйлчилгээний газар байгуулах
  • Хэвлэл, эх бэлтгэл, зурагчны газар нээх
  • Ахуйн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх /гуталчин, цаг засвар, дархан, халуун ус угаалга, гар утас засвар/

2. Хүнс, хөдөө аж ахуй:

  • Мах боловсруулах, мал нядалгааны цех байгуулах
  • Жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо тариалах

3. Хөнгөн үйлдвэр:

  • Мод, модон эдлэлийн үйлдвэрийн техник түүний хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Автомашины засвар, үйлчилгээний чиглэлээр
  • Арьс ширэнд анхан шатны тордолд хийх болон боловсруулах
  • Хог хаягдал хоёрдогч түүхий эд дахин боловсруулах үйлдвэрлэл
  • Тоосго хөнгөн блокны үйлдвэрлэл

           2020 оны Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр дээрх чиглэлүүдээр иргэдээс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төсөл хүлээн авч байна.

Төсөл хүлээн авах хаяг:  Сумын Засаг даргын Тамгын газрын 218 тоот, Харицах утас: Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтулга /95360447/

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4