Хог тээвэрлэх автомашин худалдан авлаа

Шивээговь сумын 2020 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу "Хог тээвэрлэх автомашин худалдан авах" ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, "Харвайн толгой" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 66980000 төгрөгөөр Dongfeng Dfac маркийн хог тээвэрлэх автомашин 1 ширхэг, үүрдэг хогийн сав 2 ширхэг, ус хадгалах сав 1 ширхэгийг нэмэлт тоноглолын хамт худалдан авч, Засаг даргын захирамжаар томилогдсон комисс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авлаа.

Тоног төхөөрөмж хүлээж авахдаа сумын ИТХ-ын 2020 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан Хяналтын бүлэг болон сумын Засаг даргын 2020 оны A/70 дугаар тогтоолоор томилогдсон иргэний хөндлөнгийн хяналтыг байлцуулан зохион байгуулсан болно.

undefined

undefined

undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4