Автозамын зураг төсөв боловсруулах зөвлөхтэй гэрээ байгууллаа

             Шивээговь сумын 2020 оны “Орон нутгийн хөгжил сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Сумын төвөөс засмал зам хүртэл хатуу хучилттай засмал зам тавих ажлын зураг төсөв боловсруулах” ГСАШГСЗДТГ/202012010-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн дагуу цахим хэлбэрээр зарлаж, 27, 28-р зүйл болон Сангийн сайдын 2008 оны 06-р сарын 20-ны өдрийн 249 дүгээр тушаалаар батлагдсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу хийж гүйцэтгэлээ.

             Цахим тендер шалгаруулалтад “Геозураглал” ХХК, “Арвай нутгийн зам” ХХК, “Ихэр мөнх” ХХК зөвлөх үйлчилгээний тендерт техникийн болон санхүүгийн үнийн саналаа ирүүлсэн ба үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “Арвай нутгийн зам” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 34 сая төгрөгийн гэрээг байгууллаа.

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4