

Засгийн газрын 96-р тогтоол “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”- г хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж “Шивээговьчууд монгол бичигтэн” нэртэй 105 гишүүнтэй цахим группыг нээж цахим сургалтуудыг оруулж монгол бичгийн мэдлэгийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох ажлуудыг зохион байгуулж байна. 4-р сард 111 иргэний мэдлэгийн түвшинг тогтоогоод байна.