

-ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021 арга хэмжээг цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн тус аяны хүрээнд Шивээ-Овоо ХК-ийн ХАБ хэлтэстэй хамтран сумын нийт төрийн албан хаагчдын дунд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ойлголт", "Аюул, осол гэмтэл" сэдвээр цахим сургалтыг 2021 оны 04-р сарын 15-ны өдөр зохион байгуулан 94 албан хаагч хамрагдлаа.