


Сумын нийтийн их цэвэрлэгээг 3 удаа зохион байгуулж 5 ААНБайгууллагын 113 ажилтан албан хаагчид, иргэд 6 га талбайн 12 тн хог хаягдал, шороон шуурганы улмаас үүссэн элсийг ачиж төв хогийн цэгт төвлөрүүлсэн. Мөн Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, ШОХК-тай хамтран худгуудын тоолуурыг баталгаажуулхад хяналт тавин ажиллаа.