


Шивээговь сумын Засаг дарга, аймгийн Улаан загалмайн хороо, сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран хөдөөгийн малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдэд сургалтын материал, хичээлийн хэрэгсэл, улаан загалмайн хорооноос хүнсний болон ахуйн хэрэглэл, дулаан гутал хувцас олголоо. Мөн Эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмийн сангийн үйлчилгээ үзүүлсэн. Малчдын санал хүсэлтийг сонсоход өвөлжөө, хаваржааны газар, отор нүүдэл, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвс тэжээл, түлээ нүүрсний дутагдалд орж байгаа талаар хэлж байна. Иймд аймгийн аюулгүйн нөөцөөс 1000 боодол өвс татаж хямдралтай үнээр 108 өрхөд 750 гаруй боодол өвс олгоод байна. Мөн ШОХК-иас гал алдах байдалтай малчин өрхүүдэд 30 тн нүүрсийг 30 өрхөд олгосон.