Удирдах ажилтнуудын 11 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл:
2016 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 25 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 10, орны хүн явуулсан 1 /Цагдаагийн хэсэг/, нийт 11 албан тушаалтан оролцов.
Албан ажилтай 1 /Сум хариуцсан мэргэжилтэн/, Чөлөөтэй 3 /Тамгын газрын дарга, 1-р багийн Засаг дарга, 2-р багийн Засаг дарга/, Тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 10 / “Шивээ-Овоо” ХК-ны дарга, “Шивээ-Сервис” ХХК, ЦШСүлжээ, Нийгмийн даатгалын байцаагч, МЭҮТ-ийн дарга, ”ШТСтанц “Сод монгол”, 21-р зөрлөг, 22-р зөрлөг, Улсын бүртгэгч, “Бүжинхэн бүл” цэцэрлэг/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
2016 оны 11-р сарын 22-ны өдрийн УАШЗ-өөс өгсөн үүрэг даалгавар
|
Д/д |
Өгсөн үүрэг даалгавар |
Хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
|
1. |
Байгууллагын дотоод ажил, зохион байгуулалтанд анхаарал хандуулах |
12 сарын 06-ны дотор |
Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Соёлын төв, “Илчлэг шивээ” ОНӨҮГ, “Шивээ-Сервис” ХХК |
|
2. |
Байгууллагын ажилчдынхаа ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтоо шинэчлэх |
12 сарын 06-ны дотор |
Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Соёлын төв, “Илчлэг шивээ” ОНӨҮГ, “Шивээ-Сервис” ХХК |
|
3. |
Эмч авч ажиллуулах ажлыг эрүүл мэндийн төвтэй хамтран шийдэх |
12 сарын 06-ны дотор |
3-р цэцэрлэг |
|
4. |
Хүүхдүүдийг 07,00 цагаас хүлээж авч эхлэх |
12 сарын 06-ны дотор |
3-р цэцэрлэг |
|
5. |
Мини театраар кино үзүүлэх ажлыг зохион байгуулах, тогтмолжуулах |
12 сарын 06-ны дотор |
Соёлын төв |
|
6. |
2016 оны 07-р сарын 15-аас 11-р сарын 15-ны дотор хийсэн ажлын тайланг ”Шивээговь Дотоод ажил” fb хаягаар ирүүлэх |
12 сарын 02-ны дотор |
Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Соёлын төв, “Илчлэг шивээ” ОНӨҮГ, “Шивээ-Сервис” ХХК |
|
7.
|
2016 оны 12-р сарын 05-нд Хүн малын тооллогоор явах ажилтан, албан хаагчдадаа цалинтай чөлөө олгох |
12 сарын 06-ны дотор |
Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Соёлын төв, “Илчлэг шивээ” ОНӨҮГ, “Шивээ-Сервис” ХХК |