Ирцийн мэдээлэл: 2017 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 25 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 13, орны хүн оролцуулсан 3, /Засаг даргын орлогч, 2-р багийн засаг дарга/ чөлөөтэй нийт 16 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас 7 удирдах албан тушаалтан ирээгүй болно.
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
|
№ |
Өгсөн үүрэг, даалгавар
|
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
|
1. |
Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах |
04-р сарын 15-ны дотор |
МЭҮТ, Цагдаагийн хэсэг |
|
2. |
Байгууллагууд урлагын үзлэгт идэвхтэй оролцох |
04-р сарын 15-нд |
Бүх байгууллага |
|
3. |
Хогны пүнкерүүдийн хаалганы хоёр талд төмөр гагнуулах |
04-р сарын 15-ны дотор |
Илчлэг Шивээ ОНӨҮГ |
|
4. |
Байгууллагууд тохижилтын ажлаа үргэлжлүүлэн чанартай хийж гүйцэтгэх |
04-р сарын 15-ны дотор |
Бүх байгууллага |
|
5. |
Нийтийн их цэвэрлэгээг чанартай зохион байгуулах |
04-р сарын 07, 08-ны өдрүүдэд |
Бүх байгууллага |
|
6. |
Ахуйн хог хаягдал тээвэрлэх тендерийг зарлах |
04-р сарын 10-ны дотор |
ЗДТГ |
Жич: Үүрэг даалгаврын хэрэгжилтыг 04-р сарын 17-ны дотор ирүүлнэ үү?