Ирцийн мэдээлэл: 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнд үүрэг бүхий оролцох 23 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 8, орны хүн оролцуулсан 1, Засаг дарга, Нийгмийн даатгалын мэргэжилтэн чөлөөтэй, нийт 9 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас 12 удирдах албан тушаалтан ирээгүй болно.
|
№ |
Өгсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
|
1. |
Хаврын хуурайшилттай холбоотой гал түймрээс сэргийлэх мэдээлэл, арга хэмжээ зохион байгуулах |
2018.03.29-ны дотор |
Бүх байгууллагууд |
|
2. |
Дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө (2015-2020) хэрэгжилтийн тайланг 2015-2017 оны байдлаар гаргаж ирүүлэх |
2018.03.30-ны дотор |
Бүх байгууллагууд |
|
3. |
2018 оны 04 сарын 19-нд болох Боржигин түмний урлагын наадамд оролцох байгууллага/ хүмүүсийн нэрсийг гаргаж өгөх, хамтарч ажиллах |
2018.04.01-ны дотор |
Бүх байгууллагууд |
|
4. |
2019 оны ОНХС-ийн хөрөнгөөр тухайн байгууллагад нэн шаардлагатай байгаа ажлыг гаргаж ирүүлэх |
2018.04.01-ны дотор |
Бүх байгууллагууд |
|
5. |
Сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлын саналыг бэлтгэж БСШУЯ-руу санал хүргүүлэх |
2018.04.02-ны дотор |
Сургууль, Цэцэрлэг |
|
6. |
Байгууллагын тохижилтын ажлын төлөвлөгөөний явцын хэрэгжилтийг гаргаж ирүүлэх |
2018.04.10-ны дотор |
Бүх байгууллагууд |
|
7. |
Эрүүл мэндийн төвөөс зарласан аянд бүх байгууллагууд идэвхтэй оролцож гутлын хайрцаг цуглуулж өгөх |
2018.03.28-ны өдрийн 14 цаг хүртэл |
Бүх байгууллагууд |
|
8. |
Мод бут тарих ажлыг эхлүүлж, усалгаа арчилгааг тогтмол хийх |
Тогтмол |
Бүх байгууллагууд |
|
9. |
Ахуйн хог хаягдал тээвэрлэх ажлын Захиалагч болон гүйцэтгэгч нар хогийн пүнкерийг задлах эсэх талаар ярилцаж акт үйлдэх |
2018.04.02-ны дотор |
СЗДТГ, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГ |
|
10. |
Үүрдэг хогийн савыг будаж засварлаж, хогийг дотор нь хий гэсэн бичиг бичих |
2018.04.10-ны дотор |
Илчлэг-Шивээ ОНӨҮГ |
|
11. |
Төрийн албан хаагчдийн сургалтыг 1,2,4-р улиралд зохион байгуулах |
1,2,4-р улиралд |
СЗДТГ |
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР