Ирцийн мэдээлэл: 2018 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнд үүрэг бүхий оролцох 23 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 10, өөр хүн оролцуулсан 3, чөлөөтэй 6, нийт 14 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас 4 удирдах албан тушаалтан оролцоогүй болно.
|
№ |
Өгсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
|
1. |
Багийн иргэдийн нийтийн хуралд хамт олноо идэвхтэй оролцуулах |
2018.05.04 2018.05.07 |
Бүх байгууллагын удирдлагууд |
|
2. |
Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд тарьц суулгац худалдан авч, мод бут тарих |
2018.05.09 2018.05.12-13 |
Бүх байгууллагууд |
|
3. |
Цэцэрлэг, Сургууль хүлэмжийн ногоо тариалах |
2018.05.01-ны өдрөөс эхлэх |
Цэцэрлэг, Сургууль |
|
4. |
2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гаргаж ирүүлэх |
2018.05.07 |
Бүх байгууллагууд |
|
5. |
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг гаргаж ирүүлэх |
2018.05.10 |
Бүх байгууллагууд |
|
6. |
Мэдээллийн самбарыг ажиллуулах/ урсдаг зар явуулах/ |
2018.04.25-05.01 |
Иргэний танхим |
|
7. |
Албан хаагчдыг эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт бүрэн хамруулах |
2018.05.01 2018.05.05 2018.05.06 |
Бүх байгууллагууд |
|
8. |
Түрээсийн 2 үүрэн телефоны оператортай гэрээний үнийн дүнд өөрчлөлт хийх талаар албан бичиг хүргүүлэх |
2018.05.01 |
СӨХ |
|
9. |
СӨХ-ийн үйл ажиллагааг хэвийн явулах, удирдах зөвлөлийг хуралдуулах |
2018.05.10-ны дотор |
СӨХ |
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР