АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Шивээговь сумын иргэдтэй уулзалт хийж санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Шивээговь сумын Засаг дарга П.Ганчимэг, Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэрзаяа, аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, ажилтнууд болон Шивээговь сумын 100 гаруй иргэн оролцлоо.

  • Уулзалтаар “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого “Хот хөдөөгийн сэргэлт”- “Нээлттэй Говьсүмбэр аймаг” хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл хийгдэж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
  • Мөн энэ үеэр сумын соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Л.Түмэнцэцэг шинэ соёлын төвийн барилгын зураг төсвийг аймгийн Засаг даргад өргөн барьлаа.
  • Уулзалтын төгсгөлд сумандаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа C.Лхагвасүрэн, У.Ундраа, Д.Зоригт, Ш.Адъяамаа, Б.Энхцэцэг, С.Гэрэлмаа, Л.Алдар, Л.Алтанцэцэг, Ц.Эрдэнэцогт, Ш.Энхтуяа, Д.Цэндсүрэн нарыг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар шагнав.
  • Мөн аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар Шивээ-овоо ХК, Шивээ сервис ХХК, ИргэнТ. Мягмарсүрэн нар шалгарч өргөмжлөл гардуулав.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4