ОРОН НУТАГТ ГАЗАР ТАРИАЛАН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ХҮЛЭМЖ, ДУСЛЫН УСЛАЛТЫН СИСТЕМ, БУСАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ОЛГОЛОО.


Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, өрхийн тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад төсөл сонгон шалгаруулалтаар 46 ширхэг хүлэмж, 10 мөртэй үрлэгч , нэг мөртэй үрлэгчийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга Г.Батсуурь тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.

Энэ үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 4 тн төмсний үр, 3 төрлийн хүнсний ногооны үрсэлгээг үнэ төлбөргүйгээр нийт 50 иргэн аж ахуйн нэгжид олголоо.

Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор нэг мөртэй үрлэгчийг сумдын хөдөө аж ахуйн тасагт олгов.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4