Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор зохион байгуулж, тус үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга П.Ганчимэг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Дэлгэрзаяа нар хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлж баярын мэндийг хүргэлээ.
“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг сумын хэмжээнд Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, 3-р цэцэрлэг, 3-р сургууль, Илчлэг шивээ ОНӨҮГ, Цагдаагийн хэсэг, Эрүүл мэндийн төв нар хамтран зохион байгууллаа.
- Мөн тус арга хэмжээний үеэр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас:
- Соёлын төв
- 3-р Цэцэрлэг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо
- Ахмадын хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Сумынхаа гэрэлт ирээдүй болсон Эрхэм хөөрхөн хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхэн инээд хөөр, баяр баяслаар бялхаж, айл өрх бүр аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.