Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг "СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР"-аас салбар бүгд стандартын шаардлага хангаагүй бүх хэлбэртэй үл эвлэрэх, стандартыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, стандарт мөрдөөгүй, зөрчсөн үйлдэлд шаардлага тавих, зөрчлийг цаг алдалгүй арилгуулах, стандартыг салбар бүрд чанд мөрдүүлэх, улмаар олон нийтийн стандартын талаарх мэдлэг,ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор "ЮМАНД ХЭМЖЭЭ БИЙ" үндэсний хэмжээний нөлөөллийн аян зохион байгуулж байна. Тус аянд Шивээговь сумын ЗДТГ-ын албан хаагчид нэгдэж байна.
- Стандартыг үл тоосон хотжилт!!!
Одоо бид нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж Стандартыг нэхэх, шахаж шаардах цаг нь болсон.
- Юманд хэмжээ бий!