Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье”

Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

  • Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
  • Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.

Авлигын эсрэг НЭГДЬЕ.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4