НҮҮДЛИЙН СОЁЛЫН ХОСГҮЙ ИЛЭРХИЙЛЭЛ “НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ”-Д ШИВЭЭГОВЬ СУМ ОРОЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет бус өвийн их наадам “Нүүдэлчин Монгол 2023” дэлхийн соёлын фистиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

  • Дэлхийд Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2023” Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд болж байна. Тус соёлын наадамд Шивээговь сумын ЗДТГазар, Шивээговь сумын Соёлын Төв , Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нар аймгийн уран бүтээлчидтэй хамтран Боржигин өв соёлыг сурталчлан таниулж хамтран оролцож байна. Үүнд:

-Боржигин морин хуур, эмээлийн үзэсгэлэн

-Боржигин найрын ёс уламжлал

-Уламжлалт тоглоом наадгай /аргай тонгорох, халз харваа, шагайн наадгай/ -Ардын язгуур урлагийг харуулсан "Хөх тэнгэрийн нүүдэлчид" отгийн тоглолт

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

-Соёлын өвийн танин мэдэхүйн тоглоом наадгай

-Боржигин байшин

-Боржигиг умарзай уртын дуу гэх мэт Боржигин өв соёлыг гадаад дотоодын иргэд болон жуулчдад сурталчлан таниулж байна.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4