Сумын засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/110 тоот захирамжийн дагуу Өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангуулах ажлын хэсгийг байгуулан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, өвөлжилт хаваржилтыг чанартай зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн.
Өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн төлөвлөгөөний дагуу сумын Эрүүл мэндийн төвд 8 сарын 31-ны өдөр явж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Тус ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажил 70%-тай хангагдсан байна.