2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Засаг даргын А/153 дугаар захирамж Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажлыг чанартай зохион байгуулах үүрэг өгч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн цэрэг татлагыг зохион байгуулан ажиллаа.
Цэрэг татлагат Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын офицер ахмад Н.Оюунбат, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар, Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах ажлын хэсэг бүрэлдэхүүн ажилласан байна.
Эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд хүрэлцэн ирсэн цэргийн насны залуустаа талархал илэрхийлье.