Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний нэг цэгт #E_MONGOLIA төрийн цахим үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна. 2023 оны 12 сарын 23-аас 2024 оны 01-р сарын 05 -ны байдлаар нийт 24 лавлагааг иргэдэд үзүүлсэн байна. Үүнд:
- Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа-9
- Иргэний үнэмлэхийн лавлагаа-6
- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа-4
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт-1
- Эрүүл мэндийн даатгал төлөлт шалгах-1
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт-1
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт-1
- Батлан хамгаалахын төв архив Хугацаат цэргийн алба хаасан эсэх лавлагаа -1
Үйлчилгээ авахын тулд иргэн та өөрт бүртгэлтэй утасны дугаар болон иргэний үнэмлэхтэй ирэхэд болно.
ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА