Өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдлаар сумын Засаг дарга Ч.Сугармаа ажлын хэсгийн гишүүд хөдөөгийн багийн малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн нөөцтэй танилцаж 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ болон цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэж, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Мөн байршил илэрхийлэх "Гурван үгт хаяг"-ийн аппликэйшн буюу #what3word аппликэйшныг гар утсандаа хэрхэн суулгах, ашиглах талаар заавар зөвлөмжийг хүргэж ажиллалаа.




